Thursday, November 30, 2006

Өнөөдөр дэлхий нийтээр ДОХ-ын эсрэг тэмцэх өдөр. Залуус аа бие биендээ үнэнч байж эрүүл саруул амьдарцгаая. Тохиолдолын секс орохдоо зураг дээрхийг хэрэглэж байхаа мартав аа.

Thursday, November 23, 2006

Миний охины төрсөн өдөр

Маргааш миний охины төрсөн өдөр болно.
Миний охины нэрийг Учрал гэдэг. Маргааш буюу 11-р сарын 25 нд 5 нас хүрнэ.
Охин маань Баянзүрх дүүргийн 61-р цэцэрлэгийн Яргуй бүлэгт явдаг.

Monday, November 20, 2006

Парламент

Британий парламент нь Лордын болон Төлөөлөгчдийн танхимаас бүрдсэн, хаант засаглалын шинж чанарыг илэрхийлсэн өвөрмөгц онцлогтой. Парламентийг "Хааны-Төлөөлөгчдийн танхим-Лордын танхим" гэсэн гурвалсан харьцаагаар ойлгох нь зүйтэй. Их Британ Умард Ирландын Нэгдсэн Вант улс парламентийн засаглалтай Бүгд найрамдах улс юм.
Гэхдээ парламентийн түүхэн хөгжлийн явцад хаан болон парламент аль аль нь эрх мэдлийнхээ багагүй хэсгийг засгийн газарт буюу гүйцэтгэх засаглалд шилжүүлсэн байна.

Thursday, November 16, 2006

Модернизац ба Пост модернизац

Модернизацийн онол бол зуу гаруй жилийн түүхтэй.Карл Марк, Макс Веберээс эхлэн Даниэль Белл хүртэлх модернизацийн онолын гол үндэслэл нь эдийн засаг, соёл, улс төрийн чиглэлд гарч буй өөрчлөлтүүд нь хоорондоо уялдаа холбоотой бөгөөд үүнийг урьдаас таамаглаж болно гэдэгт оршдог. Модернизацийн онолыг баримтлагч нилээд олон судлаачид нийгмийн хөдөлгөөнт байдал ба орчин үеийн нийгмийн бүтцэд эзлэх байр суурь нь соёлын өөрчлөлтүүдийг нөхцөлдүүлэгч гол шалтгаан болдог хэмээн цохон тэмдэглэдэг байсан тул нэг хэсэг хүмүүс модернизацийн онолын бүтцийн талаарх онолын нэг хувилбар хэмээн ойлгодог байсан.