Thursday, November 16, 2006

Модернизац ба Пост модернизац

Модернизацийн онол бол зуу гаруй жилийн түүхтэй.Карл Марк, Макс Веберээс эхлэн Даниэль Белл хүртэлх модернизацийн онолын гол үндэслэл нь эдийн засаг, соёл, улс төрийн чиглэлд гарч буй өөрчлөлтүүд нь хоорондоо уялдаа холбоотой бөгөөд үүнийг урьдаас таамаглаж болно гэдэгт оршдог. Модернизацийн онолыг баримтлагч нилээд олон судлаачид нийгмийн хөдөлгөөнт байдал ба орчин үеийн нийгмийн бүтцэд эзлэх байр суурь нь соёлын өөрчлөлтүүдийг нөхцөлдүүлэгч гол шалтгаан болдог хэмээн цохон тэмдэглэдэг байсан тул нэг хэсэг хүмүүс модернизацийн онолын бүтцийн талаарх онолын нэг хувилбар хэмээн ойлгодог байсан.

1 comment:

Анхаалай said...

sonirholtoi bas medeelel awch bolohuits blogg